Манжуур газрын аялал

Хугацаа
5 өдөр 5 шөнө
Эхлэх үнэ
350,000₮
Улс
Манжуур газрын аялал

✅ Пүрэв гараг бүр

✅ Pocket - аяллын зээл авах боломжтой.

Улаанбаатар – Чойбалсан
Өдөр1

Улаанбаатар – Чойбалсан

  • Аялал 11:30 цагт Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Чойбалсан чиглэлд эхэлнэ. Аялал эхлэхээс 30 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатай.
  • Жич: Тухайн өдрийн нөхцөл байдлыг харгалзан аяллын гарах цагт өөрчлөлт гарч болзошгүй тул ийм тохиолдолд бид тухай бүрт нь аялагч бүрт утсаар мэдэгдэх болно.
  • 20:00 цагт Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд ирж, замдаа оройн хоолоо иднэ. Оройн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна.
  • Аяллын үеэр замын турш автобусандаа хөгжөөнт тоглоом тоглох, караоке дуулах, диско бүжиг зохион байгуулж, аялагчдын цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх болно.
Манжуур
Өдөр2

Манжуур

  • 08:00 Хилийн боомтод хүрнэ.
  • Хил гаалиар нэвтрэхэд хүлээлт үүсч болзошгүй тул замын хүнсээ сайтар бэлдсэн байна.
  • Хилээр нэвтэрсний дараа Манжуур хотын зүг хөдөлнө. (~200+ км)
  • 16:00 Манжуур хотод хүрч буудалдаа байрлана.
  • 17:00 Цамхаг дээр гарч оройн хоол иднэ. (Буфет)
  • Орой нь “Алтан Манжуур” хотын шөнийн аялалд явна.
  • Буудалдаа байрлан амарна.
  • Хоол : Орой
Манжуур чөлөөт өдөр
Өдөр3

Манжуур чөлөөт өдөр

  • 08:00-09:00 цагт Өглөөний цай ууна.
  • Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд Манжуур хотод шоппинг худалдан авалт хийх буудлын душ, саунд орж алжаал ядаргаагаа тайлан амрах боломжтой.
  • 18:00 цагт Оройн хоол иднэ.
  • 21:00 цагт 3 улсын шоу тоглолт үзэнгээ оройн хоолоо амтархан иднэ. / Тоглолт дуусаад бүжиглэх боломжтой/
  • Буудалдаа орж амрана.
  • Хоол : Өглөө, Орой
Манжуур
Өдөр4

Манжуур

  • 08:00 Өглөөний цайгаа ууна.
  • Аяллын автобусандаа сууж Манжуур хотын аялалд гарна.
  • Хөтөлбөрт: Хамгийн том Матрёшка, музей, Манжуур толгой зэрэг үзвэрүүд багтана.
  • Арслан зааны музейг гаднаас нь үзнэ.
  • Оройн хоолоо иднэ. (Шоу үзүүлбэртэй)
  • Буудалдаа байрлан амрана.
  • Хоол : Өглөө, Орой
Өдөр5

  • 06:00 Өглөөний цайгаа уугаад аяллын автобусандаа сууж, Манжуур хотоос Ар хашаант боомтын чиглэлд хөдөлнө.
  • Энэ шөнө Улаанбаатар хотод бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
  • Хоол : Өглөө

Аяллын үнэ

Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.

Аялалд багтсан зүйлс

  • 2 талын олон улсын нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
  • Хөтөлбөрт багтсан хоол
  • Аяллын хөтөч, орчуулагч
  • Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
  • Нислэгийн даатгал, аяллын даатгал
  • Үзвэр, үйлчилгээний тасалбарууд

Аялалд багтаагүй зүйлс

  • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
  • Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
  • Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
  • Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Мэдээлэл

Аялагч та аялалд гарахад:

  • Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
  • Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
  • Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
  • WeChat татаж аяллын групп рүү орох.
  • Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),​

Аялагч та аяллын үед:

  • Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
  • Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
  • Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
  • Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
  • Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.