Хайлаар манжуур 4 шөнө 5 өдөр шууд нислэгтэй
Улс
Хайлаар манжуур 4 шөнө 5 өдөр шууд нислэгтэй
Даваа гараг бүр
Pocket - аяллын зээлд хамрагдах боломжтой.
Өдөр1
Өдөр 1 : Улаанбаатар-Хайлаар-Манжуур
- 08:00 Хөшигтийн хөндий нисэх буудалд ирж бүртгэлээ хийнэ.
- 11:10–12:50 Улаанбаатараас Хайлаар хот руу ниснэ.
- 13:00 Хайлаарт бууж өдрийн хоол иднэ.
- Дараа нь Чингис хааны талбайгаар зугаалан, дурсгалын зургаа татуулж Манжуур хотын зүг аяллын автобусаар ( 3 цаг, 200 км) явна.
- Хотод хүрэлцэн ирээд зочид буудалдаа байрлана.
- Орой интертайнмент шоу үзэж, оройн хоолондоо орно.
- Хоол : Өдөр, Орой
- Буудал : Manzhouli Grand Hotel
Өдөр2
Өдөр 2 : Манжуур
- 07:00–09:00 Өглөөний цайндаа орно.
- 09:30 Зочид буудлын 1 давхарт цуглаад аялалдаа хөдөлнө.
- Үзэх газрууд : Манжуур хотын гудамж, Хуримын ордон, Музей “Мишка-Клубника” цэцэрлэгт хүрээлэн, Матрешканы талбай 13:00 Хотын үзэмжийг тольдон цамхагийн ресторанд тансаг зоог барина.
- Орос–Хятадын хилийн хаалгатай танилцана.
- Дараа нь Ванда их дэлгүүрээр шоппинг хийнэ, чөлөөт цаг.
- Буудалдаа байрлана амрана.
- Хоол : Өглөө, Өдөр
- Буудал : Manzhouli Grand Hotel
Өдөр3
Өдөр 3 : Чөлөөт өдөр
- 07:00–09:00 Өглөөний цай.
- Энэ өдөр чөлөөт өдөр тул хотын дэлгүүрүүдээр шоппинг хийх болон амрах боломжтой.
- Хоол : Өглөө
- Буудал : Manzhouli Grand Hotel
Өдөр4
Өдөр 4 : Хайлаар-Манжуур
- 07:00–09:00 Өглөөний цай.
- Буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Манжуур–Хайлаар чиглэлд (~3цаг) аяллын автобусаар явна.
- Барбекю буфет ресторанд өдрийн хоолоо зооглоно.
- Хайлаарт хүрэлцэн ирж, зочид буудалдаа байрлан чөлөөт цагаа өнгөрөөнө.
- Орой МУФУ саунд орж, алжаал ядаргаагаа тайлан амарна.
- Хоол : Өглөө, Өдөр
- Буудал : De Sheng Hotel
Өдөр5
Өдөр 5 : Хайлаар-Улаанбаатар
- 07:00–09:00 Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Хөлөнбуйр Музейгээр зочилно.
- Өдрийн хоол багтаагүй (онгоцны буудалд дэлгүүр байхгүй тул хүнсээ урьдчилан бэлтгэнэ үү)
- 13:50–15:30 Хайлаар–Улаанбаатар чиглэлд нисэж, бидний аялал өндөрлөнө.
- Хоол : Өглөө
Аяллын үнэ
Аяллын үнэд багтсан болон багтаагүй зардлын жагсаалтыг анхааралтай уншаарай.
Аялалд багтсан зүйлс
- 2 талын олон улсын нислэгийн тийз
- Хөтөлбөрт заасан зочид буудал (нэг өрөөнд 2 хүн байрлана)
- Хөтөлбөрт багтсан хоол
- Аяллын хөтөч, орчуулагч
- Хөтөлбөрт заасан унаа, тээвэр
- Нислэгийн даатгал, аяллын даатгал
- Үзвэр, үйлчилгээний тасалбарууд
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Өөрийн хүссэн үзвэр, нэмэлт үйлчилгээнүүд
- Хувийн хэрэглээний зардал (инээмсэглэлтэй эмоджи)
- Зочид буудлын өрөөг ганцаар авах нэмэлт төлбөр
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Мэдээлэл
Аялагч та аялалд гарахад:
- Гадаад паспортын хугацаа 6 сарын хүчинтэй эсэхийг шалгах.
- Галт тэргэнд суух, онгоцонд суух үеийн тасалбар дээрх мэдээллийг давхар шалгах.
- Онгоцоор явах бол гар тээшний жин 5 кг, бүртгүүлэх ачаа 15 кг-ийн дотор байх.
- WeChat татаж аяллын групп рүү орох.
- Цэнэглэгчийн адаптер, зөөврийн цэнэглэгч (power bank),
Аялагч та аяллын үед:
- Гадаад паспорт, бусад бичиг баримтыг биедээ авч явах.
- Группээс салж явах бол хөтөчид урьдчилан мэдэгдэх.
- Хотын заавар зөвлөгөөг дагаж, бусад аялагчдыг хүндэтгэх.
- Зочид буудлын эд зүйлсэд хохирол учруулахгүй байх, эвдрэл гарвал нөхөн төлөх.
- Хөтөлбөрт өөрчлөлт гарвал аяллын менежерийн заавар зөвлөгөө дагах.